COURSES DETAILS
Бэрс гарах хүү шатрын дугуйлан
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ХИЧЭЭЛИЙН НЭР: “БЭРС ГАРАХ ХҮҮ” шатрын дугуйлан
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Математикийн багш Т. Ариунзаяа
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8-р ангийн 20 сурагч
ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
· Шатар тоглож сурах сонирхолтой
· Тодорхой хэмжээнд шатар тоглодог хэн бүхэнд нээлттэй.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, оюун дүгнэлт хийх чадварыг нэмэгдүүлэх, аливаад удаан хугацаанд анхаарал хандуулах, тэсвэр тэвчээртэй болгоход төслийн зорилго оршино.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Шатрыг шинээр суралцаж буй сурагчид шатар тоглож сурах
· Шатар тоглодог байсан сурагчид уралдsаан тэмцээнд бэлтгэж оролцох
ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
Тэсвэр, тэвчээртэй байх
· Аливаад хүлээцтэй хандах
· Асуудалд удаан хугацаагаар төвлөрөх
· Бодлогын шийдэлд хүрэх
Сэтгэн бодох
· Бодлогоор дамжуулж сэтгэхүйгээ хөгжүүлэх
· Тунгаан бодох, шийдлийг эрж хайх
· Шатарчдын өрөгт дүгнэлт хийх
· Өөрийн өрөгт дүгнэлт хийх
· Шатрын уралдаан тэмцээнд идэвхитэй оролцох
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
|
1 |
Сурагчдыг 2 бүлэгт ангилах Эхний бүлэгт шинээр нүүдэл заах, нөгөө бүлэгт шатрын үндсэн зарчим |
1 |
Т. Ариунзаяа |
|
2 |
Нүүдэл давтах Шатрын гарааны ойлголт: Задгай гараа: Итали гарааг хөгжүүлж тоглох комбинацууд |
2 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
3 |
Шатрын сайтууд ашиглах, онлайн тоглолт хийх боломжид суралцах |
3 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
4 |
Шатрын тоглолт хийх |
4 |
Дугуйлангийн сурагчид |
|
5 |
Шатрын гарааны зарим төрлүүд |
5 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
6 |
Шатрын тоглолт |
6 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
7 |
Шатрын өрнөлийн тухай хичээл: Тактик болон стратегийн анализ хийх |
7 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
8 |
Шатрын төгсгөлийн тухай хичээл |
8 |
Т. Ариунзаяа, дугуйлангийн сурагчид |
|
9 |
Шатрын өрөгт анализ хийх |
9 |
Т. Ариунзаяа
|
|
10 |
Блиц тоглолтын тэмцээн |
10 |
Т. Ариунзаяа |
|
11 |
Бодлого бодолтын уралдаан |
11 |
Т. Ариунзаяа |
|
12 |
Шатрын тэмцээн (рапид) швейцарь системээр |
12 |
Т. Ариунзаяа |
|
ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
· Шатар тоглож сурах
· Шатар тоглосноор хөгжих боломжтой чадварууд тодорхой түвшинд хөгжих
· Шатрын уралдаан тэмцээнд оролцох боломжыг бүрдүүлэх, бэлтгэл хийх, амжилт гаргах
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг бүрийн 15:15-16:40 цагт 306 тоот