COURSES DETAILS
Санхүүгийн боловсрол төсөл
Оюунчимэг Энхбаяр
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ”
ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Бизнес судлал
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Э. Оюунчимэг
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12-р анги 22-26 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Бизнес судлалын хичээлийн сонгон судалж байгаа болон сонгон судлаагүй сурагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: хувийн санхүүгээ хөтөлж сурах, санхүүгийн сахилга батад суралцах
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Сурагчдад хувийн санхүүгээ хөтлөх, санхүүгийн сахилга бат, хуримтлал үүсгэхэд дадуулах
· Бизнес судлалын хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан сурагчдад зориулсан хувийн санхүүгээ хөтлөх төлөвлөлтийн дэвтэр хэвлүүлэн борлуулах
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Хүсэл, хэрэгцээ хоёрын ялгааг тодорхойлж, сонголт хийх
· Санхүүгийн сахилга бат, хуримтлалын ач холбогдлыг ойлгох
· Хүснэгтийн дагуу хувийн санхүүгээ хөтөлж сурах
· Бизнесийн энгийн төлөвлөгөө гаргаж сурах
· Төсөл хэрэгжүүлэх, багаар ажиллах
· Санхүүгийн тооцоолол хийх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
№ |
Үйл ажиллагаа |
7 хоногоор |
1 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Хүсэл, хэрэгцээ хоёрын ялгаа Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Сурагчдад зориулсан санхүү хөтлөх дэвтэр гаргах багт хуваагдах /төлөвлөлт, борлуулалт, санхүү хариуцсан баг гм. хуваагдах/ o Багуудын хариуцах ажлыг танилцуулах |
I |
2 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Орлого, зарлагаа тодорхойлохын ач холбогдол Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багуудын төлөвлөлтийг ярилцах o Бизнес төлөвлөлтийг ярилцах |
II |
3 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Гэр бүлийн орлого зарлага хөтлөх Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багууд ажлаа танилцуулах o Дэвтрийн эхний загвар гарсан байх |
III |
4 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Хуримтлал үүсгэхийн ач холбогдол, аргууд Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багууд ажлаа танилцуулах o Дэвтэр хэвлүүлэх зардал, зарах үнэ тогтсон байх |
IV |
5 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Татварын талаарх ойлголт Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багууд ажлаа танилцуулах o Дэвтэр хэвлүүлэх зардал, зарах үнэ тогтсон байх |
V |
6 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Хөрөнгө оруулалт ба хуримтлал Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багууд ажлаа танилцуулах o Дэвтрийг хэвлэлтэд өгсөн байх, борлуулалт сурталчилгаа эхэлсэн байх |
VI |
7 |
А. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголт o Инфляцийн талаарх ойлголт Б. Санхүү хөтлөх дэвтэр гаргах o Багууд ажлаа танилцуулах o Дэвтрийн борлуулалт эхлэх |
VII |
8 |
Төслийн тайлан тавихад бэлдэх |
VIII |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
· Сурагч бүр хувийн санхүүгээ төсөвлөж, орлого, зарлагаа хөтөлсөн байна
· Өөрсдийн туршиж сайжруулсан хүснэгтээр бяцхан дэвтэр хэвлүүлнэ
· Дэвтэр төлөвлөх, хэвлүүлэх, борлуулах үйл явцыг “Бизнес судлал”-ын хичээлийн мэдлэгт суурилан хэрэгжүүлнэ
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Пүрэв гараг бүрийн 15:20 – 16:00 цагт ХХ тоот анги
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ /сурагч, сургууль/: дэвтэр хэвлүүлэх явцад гарах зардал дээр сургуулиас зээл/тусламж авах хүсэлт тавих /борлуулсны дараа эргүүлэн төлөх/
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: БИЗНЕС СУДЛАЛЫН БАГШ Э. ОЮУНЧИМЭГ