COURSES DETAILS
Уран бийр
Одпүрэв Чулуун
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ЗОРИЛГО: Суралцагч нь өөрийн мэдлэг чадвараа дайчлан гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх, уран зургийн хэрэгсэлтэй ажиллаж сурах, бүтээл гаргах, олон улсын хөтөлбөрийн дүрслэх урлагийн судалгаат ажил хийх арга барил эзэмшиж, ур чадвараа ахиулах тэмцээн уралдаанд тогтмол оролцоход чиг баримжаа олгоход чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 15 сурагч олон улсын хөтөлбөрийн 15 сурагч хамрагдана.
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Пүрэв, Баасан гараг бүр 15:00-17:00 цагийн хооронд
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Дүрслэх урлагийн /ART design / IGCSE хөтөлбөрийг сонгож судлах сурагч байна
· Хувийн зохион байгуулалтаа маш сайн зохицуулах
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Биеэ дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
· Харилцаа, соёлын зөв хандлагатай байх
СУРАЛЦАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Явцын үзүүлэлт, анализ хийж сурагчдын түвшинг тогтоож байх
· Сорил судалгаа хийж , график гаргах
· Сурагчдын ур чадварын ахицыг өөрт нь болон эцэг эхэд нь тогмол харуулж байх
· Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· Багаар ажиллах
· Дүрслэх урлагийн /ART design IGCSE / олон улсын шалгалтын онолын суурь ойлголт өгөх, олон улсын нэршлийг нэрлэж гүйцэтгэдэг болох
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Хичээллэсэн сурагчид ART design -0400 олон улсын Дүрслэх урлагийн IGCSE түвшний шалгалтыг уран зургийн төрлөөр амжилттай өгөх
· Суралцагч нь дүрслэх урлагийн IGCSE түвшний мэдлэгтэй болох
· Судалгаат арга барилд дүрсэлж, төсөөлж суралцах, орон зайн мэдрэмжтэй болох
· Дүрслэх урлагийн дасгалыг тогмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх