COURSES DETAILS
УСНЫ ХАТУУЛАГ ШИНЖ ЧАНАРЫГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ТӨСЛИЙН НЭР: “Усны хатуулаг шинж чанарыг харьцуулан судлах"
ЗОРИЛГО: Химийн хичээлээр (IGCSE түвшнээс дээш) үзсэн мэдлэг чадвараа ашиглан бидний амьдралын салшгүй хэрэгцээт бодис болох усны химийн шинж чанарыг харьцуулан судлах.
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-11р анги 15-20 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: 4:40
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
● Химийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг, судалгаа хийх эрмэлзэлтэй байх
● Цаг баримталдаг, тууштай байх
● Багаар хамтрах чадвартай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
● Судалгаа хийх аргад суралцана.
● Лабораторийн багаж төхөөрөмжтэй зөв харьцаж сурна
● Баримт мэдээлэл цуглуулан боловсруулж бусдад илтгэж сурна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Хийгдэх үйл ажиллагаа |
Явагдах хэлбэр |
Хэзээ |
1 |
Шинжлэх ухаанч арга барилд суралцах |
Танхимаар |
11 сар |
2 |
Хийгдэх судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах |
Танхимаар |
12 сар |
3 |
Судалгааны арга сонгох |
Танхимаар |
2020 оны 2 сар |
4 |
Судалгаанд хэрэглэгдэх дээж материал бэлтгэх |
Танхимын бус |
2 сар |
5 |
Судалгаан хийх |
Лабораторид |
3 сар |
6 |
Судалгааны үр дүнгийн боловсруулалт |
Танхимаар |
4 сар |
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:
1. Судалгаанд хэрэглэгдэх дээж цуглуулах үеийн унаа болон бусад зардал
2. Химийн лабораторид хийгдэх туршилт ажлын бодис урвалж тухайн үедээ тодорхой болох болно.
Төсөл удирдагч багш: Ц. Лхамсүрэн
Төсөл хамтран удирдах сурагч: М. Ивээл