COURSES DETAILS
Иргэний ёс зүйн боловсрол 12
Иргэний ёс зүйн боловсрол 12
Teacher
Янжинлхам Жанцанпүрэв
Янжинлхам Жанцанпүрэв
Ангилал:
Grade-12
Review
(0Review)
Тайлбар
Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг судалснаар:
-Сурагч монгол иргэний хувьд төрийн бичмэл хууль, дүрэм, журам, ардын бичигдээгүй ёс заншлаа даган мөрдөж, олон нийтэд үлгэр дуурайл үзүүлж, шударга ёсыг хөхиүлэн дэмжихийн тулд хүчин чармайлт гаргаж, үүргээ ухамсарлаж, бусад хүнийг дэмжиж, түүнд тусалж, бусдын гэр бүл, сургуулиа хүндэтгэж, улмаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг иргэн болж төлөвшинө.
Ахлах ангийн сурагчид эх орон, үндэстний түүх соёлоо мэддэг, бахархдаг, үнэлдэг, хамгаалдаг, монгол эх орноо гэсэн халуун сэтгэлтэй болж хүмүүжнэ. Сурагчид бидний оршин суугаа, амьдарч буй газар нутаг бол миний эх орон, амьдралын туршид ивээж тэтгэдэг зүйл бол эх орон мөн гэдгийг ойлгож ухаарах агуулгыг судална.