COURSES DETAILS
Хөлбөмбөг
Ариунболор Банди
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР: ХӨЛ БӨМБӨГ
ЗОРИЛГО: Тус хөтөлбөрийг сонгосон сурагчид нь техникийн болон тоглолтын арга барил эзэмшиж, тоглолтын ур чадвараа ахиулах, тэмцээн уралдаанд тогтмол оролцох
ХУГАЦАА: 2020 оны 11 сар - 2021 оны 05 сар
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 15 сурагч хамрагдана
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Мягмар гаригт 15:15-17:00
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Хөлбөмбөгийн анхан шатны ойлголттой, авъяастай сурагч байна
· Цаг зав, хичээл сургалтаа маш сайн зохицуулах
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Бие дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
· Харилцаа, соёлын зөв хандлагтай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Явцын үзүүлэлт, анализ хийж сурагчид өөрийн түвшингээ тодорхойлох чадварт суралцах
· Сургуулийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох чадвартай болох
· Багш сурагчдын ур чадварын ахицыг бичлэгээр тогмол харуулж байх
· Багаар ажиллах
· Хөлбөмбөгийн суурь ойлголт өгөх, олон улсын нэршлийг нэрлэж, техникийг гүйцэтгэдэг болох
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Хичээллэсэн сурагчид нь Шинэ Эрин сургуулийн өмнөөс хөл бөмбөгийн төрлөөр амжилттай оролцох
· Суралцагч нь хөл бөмбөгийн спортын тоглолтын дүрмийн мэдлэгтэй болох
· Техникийн элементүүдийг зөв хийдэг болох
· Тоглолтын арга барилд суралцах, талбайн мэдрэмжтэй болох
· Биеийн хөгжлийн дасгалыг тогмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх
· Уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцох
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ:
ШИНЭ ЭРИН СУРГУУЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН БАГШ Б.АРИУНБОЛОР