COURSES DETAILS
Иргэний ёс зүйн боловсрол 10
Эрдэнэтулга Хөхөө
Grade-10
Тайлбар
“Иргэний ёс зүйн боловсрол” хичээл нь Монгол улсад амар амгалан, хүмүүнлэг нийгмийг бүтээх, боловсролын салбарт хуулиа болон үндсэн үүрэг, зорилгоо биелүүлэх, нутаг орон, сургууль, анги хамт олон, гэр бүлд эелдэг найрсаг уур амьсгал бүрдүүлэх, сурагчдад ёс зүйн боловсрол эзэмшүүлэх ач холбогдолтой.
“Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг судалснаар сурагчид ёс зүйн боловсрол эзэмших арга ухаантай, ёс суртахуунтай иргэн болж хүмүүжиж,
эцэг эх, багш, ахмад настан, ах дүүс, бусад хүнийг хүндэтгэн дээдэлдэг, өөрийн алдаа гэмийг таньж мэддэг, хүлээн зөвшөөрдөг, бусдыг уучилдаг, хүн чанартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, амьдралын үнэ цэнийг мэддэг, амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж, түүнд зөв арга замаар хүрч чаддаг, эв эеийг эрхэмлэдэг, зөв бодолтой, хүмүүжилтэй, нөхөрсөг харилцаатай, оюунлаг, хүмүүнлэг иргэн болж төлөвшинө.