COURSES DETAILS
БИОЛОГИ 10
Мөнхтуяа Дүгэрсүрэн
Grade-10
Тайлбар
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, АГУУЛГЫГ БИЕ ДААН СУДЛАХАД ЗОРИУЛСАН ЦАХИМ ХИЧЭЭЛ ЮМ.
ЭНЭ ХИЧЭЭЛД СУРАГЧ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТЫГ ХАНГАН, АГУУЛГЫГ ЭЗЭМШИХЭД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ МАТЕРИАЛ, БИЧЛЭГ, ЗУРАГ, ДАСГАЛ ДААЛГАВРУУДЫГ ОРУУЛСАН.
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨР
НЭГ. ЗОРИЛГО, ЗОРИЛТ
1.1. Зорилго
Сурагч нь ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад биологийн хэл, арга, сэтгэлгээгээр хандан, бие даан бүтээлчээр суралцах мэдлэг, чадвар эзэмшинэ.
1.2. Зорилт
1.2.1. Заавал судлах хөтөлбөрийн зорилт:
Сурагч дараах мэдлэг ойлголтыг эзэмшинэ.
-- Биологийн хэл, нэр томьёо, онолын болон сорил туршилтын мэдлэг ойлголт;
-- Биологийн мэдлэг, арга ухааныг нийгэм, эдийн засаг, технологи, эрүүл мэнд, ёс зүй, соёл уламжлалтай холбон хэрэглэх боломж;
-- Биологийн болон байгалийн шинжлэх ухааны аргын ашигтай болон хязгаарлагдмал тал;
-- Шинжлэх ухааны хэрэглээний хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх ашиг тус болон сөрөг үр дагавар.
Сурагч дараах чадвар эзэмшинэ.
-- Биологийн шинжлэх ухааны онолын, сэтгэлгээний арга барилыг хэрэглэдэг байх;
-- Биологийн шинжлэх ухааны туршилтын арга, аргачлалыг хэрэглэх;
-- Сорил туршилтын арга, техникийг зөв баримталж, аюулгүй ажилладаг байх;
-- Биологид математикийн хэл, аргыг хэрэглэдэг байх.
Сурагчид дараах хандлага төлөвшинө.
-- Биологийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг, өдөр тутмын амьдрал болон бусад шинжлэх ухааны асуудалд биологийн мэдлэгийн үүднээс хандах;
-- Мэдээлэл харилцааны технологиор дамжуулан мэдээлэл олж авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээлийн технологийг ёс зүйтэй ашиглах;
-- Асуудалд хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс хандах;
-- Асуудал шийдвэрлэхэд нягт нямбай, идэвх санаачлагатай, бүтээлчээр хандах.
ХОЁР. АГУУЛГА
2.1. Заавал судлах агуулга
X АНГИ
АМЬД БИЕИЙН ҮНДСЭН ШИНЖ, АНГИЛАЛ
10.1. Биологийн олон янз байдал ба ангилал
АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
10.2. Эсийн үйл ажиллагаа
10.3. Хооллолт
10.3.1. Хүний хооллолт
10.3.2. Ургамлын хооллолт
10.4. Амьсгал
10.4.1. Эсийн амьсгал
10.4.2. Хийн солилцоо
10.5. Хүний ялгаруулах эрхтний тогтолцоо
10.6. Зохицуулга ба хяналт
10.6.1. Мэдрэлийн зохицуулга
10.6.2. Шингэний зохицуулга
АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ
10.8. Эсийн хуваагдал
10.9. Удамшил, хувьсал ба шалгарал
10.10. Генетик шинжилгээ
10.11. Биотехнологи ба генийн инженерчлэл
АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО
10.12. Байгаль дахь бодисын эргэлт
10.13. Популяци
10.14. Экосистемд хүн төрөлхтний үзүүлж буй нөлөө