Шинэ Эрин ОУ-ын сургуулийн хамт олон Корона вирусын цар тахлын амаргүй нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор САЙН ҮЙЛСИЙН АЯН-ыг зохион байгууллаа.
Аяны хүрээнд Шинэ эрин ОУ-ын сургуулийн багш ажилтнууд материаллаг болон материаллаг бус, мөн мөнгөн хэлбэрийн хандив тусламжийг бүрдүүлж “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Үүнд:
*Материаллаг: Ариун цэврийн зүйлс, Ном, Тоглоом, Ариутгалын зүйлс
*Материаллаг бус: Төвийн хананд зураг зурах
*Мөнгөн хэлбэрийн хандив
Тус төвийнхөн манай хамт олны сэтгэл шингэсэн хандив, тусламжийг хүлээн авч
“Хүүхэд бүхэн инээж
Инээд бүхэн нь танай хамт олонд аз жаргал
болон очих болтугай...
гэсэн талархлын сайхан үгтэй батламжийг бидэнд гардуулж өглөө.
Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо, ажлын хэсгийн гишүүддээ БАЯРЛАЛАА.
Цаашдаа илүү их сайхан зүйлсийг хамтдаа хийж бүтээх болно...
ЖИЧ: Бидний сонгож авсан тус төвийг товчхон танилцуулбал:
“Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв” нь хүчирхийллийн хохирогч, гэрч болсон охид, хөвгүүд, эмэгтэйчүүдийг хүлээн авч нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.