БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏👏👏
Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчид ОУ-ын Эдийн засаг, бизнес судлалын хичээлийн уралдаанаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчид ОУ-ын Эдийн засаг, бизнес судлалын хичээлийн уралдаанаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. 

Англи улсаас зохион байгуулдаг “OWLYPIA ONLINE ROUND” олон улсын уралдаанд дэлхийн 37 улсын сурагчид оролцож, Эдийн засаг, Бизнес судлал, Хэл шинжлэл, Нийгмийн ухаан, Арт дизайн гэсэн 5 төрлийн хичээлүүдээр 9-11 нас (owlins), 12-14 нас (owlets), 15-18 нас (owlys) гэсэн насны ангилалд өрсөлдсөнөөс Шинэ эрин ОУ-ын сургуулийн 11а ангийн сурагч М.БАДАМХАНД, Н.УНДРАХ нар “Эдийн засаг, бизнес судлал”-ын хичээлийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. 

Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан эдийн засаг, бизнес судлалын багш Д.Батцэнгэл болон дэмжиж тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье! Мөн М.Бадамханд, Н.Ундрах нартаа цаашдын сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе !

БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏👏👏
Оргил Болдбаатар
18 February, 2021
Share this post
Archive
ICT expo үзэсгэлэн
...