COURSES DETAILS
Хөгжим VII
Ариунчимэг Шаарийбуу
Grade-7
Тайлбар
VII АНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
Мэдэрч ойлгох: (танин мэдэх)
a) Ардын урлагийн төрлүүд болон монгол ардын дуулах урлаг, дан хөгжим, бүжиглэх урлаг, тэдгээрийн илэрхийллийн аргуудыг үндэсний соёл, түүх болон бусад урлагтай холбон судалж ойлгох, холбоо хамаарал, онцлогийг мэдэх;
б) Монгол ардын хөгжимт аман зохиолын төрөл, тэдгээрийн онцлог, илэрхийллийн арга хэлбэрээс сонирхон судлах, бусдад танилцуулах;
в) Монгол ардын дан хөгжмийн бүтээлээс сонсож, үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй танилцаж, тэдгээрийн эгшиглэх онцлогийг мэдэрч, илэрхийллийн аргуудыг ойлгож мэдэх; г) Монгол ардын бүжиглэх урлаг, бүжгийн намба төрх, онцлогийг мэдэрч илэрхийллийн аргыг таньж мэдэх.
Дуулах:
a) Монгол ардын дууны сэдэв, агуулга, дүр, төрөл хэлбэр, ардын дуучдын дуулах арга барилыг харьцуулах, өөрийн санааг илэрхийлэх, үнэлэлт өгөх;
б) Ардын дууны утга санааг мэдэрч дуулах;
в) Гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрээр дуулах, тус бүрийн үүргийг сонсож мэдрэх, тайлбарлах;
Хөгжимдөх:
a) Монгол ардын дан хөгжмийн бүтээлийн хэмнэл, аялгуу, хурд, хүч, зэмсэгжилтэд задлан шинжлэл хийж, тэдгээрийн онцлог шинжийг мэдэрч ойлгох, өөрийн санааг илэрхийлэх;
б) Хүүхдийн болон ардын хөгжмийн хялбар бүтээлээс сонгон, илэрхийлэх арга хэлбэрээ боловсруулж, хөгжимдөх;
в) Өөрийн сонгосон хөгжмийн зэмсгийнхээ гүйцэтгэх үүрэг, онцлогийг мэдэрч, илэрхийлэх аргаа оновчтой сонгон боловсруулж, гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрээр хөг, хэмнэл нийцүүлэн хөгжимдөх.
Зохион найруулах:
a) Тодорхой сэдэвт ардын уран бүтээлүүдийг харьцуулж, онцлог ялгааг тодорхойлох, өөрийн санааг нэмж, янз бүрийн арга хэрэглүүрийг ашиглан өөрчлөх, хөрвүүлэх, зохион найруулах;
б) Монгол ардын дан хөгжмийн бүтээлийн агуулга дүрийг янз бүрийн арга хэрэглүүр ашиглан баяжуулж, илэрхийлэх чадвараа хөгжүүлэх (зураглах, өгүүлэх, шүлэглэх, зүйрлэх);
в) Ардын дуу хөгжимд орчин үеийн хөгжмийн нөлөө, арга барил хэрхэн туссаныг олж илрүүлэх, тайлбарлах, харьцуулах, өөрсдийн хувилбарыг боловсруулах.