COURSES DETAILS
Монгол хэл VII
Туул Цэрэн
Grade-7
Тайлбар
7 -р ангийн монгол хэлний хичээлээр 7 бүлэг сэдэв үзнэ.
1. Шинжийг тоочин дүрсэлсэн эхийг задлан шинжлэх
2. Гадаад, дотоод шинжийг тоочин дүрсэлж бичих
3. Үйлийг тоочин дүрсэлсэн эхийг задлан шинжлэх
4. Үйлийг тоочин дүрсэлж бичих
5.Танилцуулга бичих
6. Илтгэх хуудас бичих
7. Тулгамдсан асуудлаар хэлэлцэх
8. Онолын ойлголт
Дээрх 7 бүлэг сэдвийн хүрээнд эзэмших мэдлэг, чадварууд :
Унших чадвар
Аян замын тэмдэглэл, хөрөг найруулал зэрэг хүн, юм, үзэгдлийн гадаад дотоод шинж, үйлийн хувирал өөрчлөлтийг тоочин дүрсэлсэн эхийн бүтэц, агуулгын уялдаа холбоог задлан шинжилж, үндсэн шинжийг ялган таних
Товч танилцуулга, илтгэх хуудас зэрэг тоочсон эхийн бүтэц, агуулгын уялдаа холбоог задлан шинжилж, үндсэн шинжийг ялган таних
Аян замын тэмдэглэл, хөрөг найруулал, товч танилцуулга, илтгэх хуудас зэрэг эхийн сэдэв, гол санааг түлхүүр үг, өгүүлбэрээр тодорхойлох
Аян замын тэмдэглэл, хөрөг найруулал зэрэг эхээс содон сонин үг хэллэг, уран дүрслэл (адилтгал, ихэсгэл, багасгал, амьдчилал), хэлцийн утга, үүргийг тодруулж, тоочин дүрслэх арга хэрэглүүрийг ялган таних
Эхээс чухал хэсгийг олж, үндэслэлийг нь тайлбарлах
Эхэд тооны нэр, тэмдэг нэр, дуурайх үгийг хэрэглэсэн учрыг тайлбарлаж, хэл зүйн шинж, найруулгын утга, үүргийг тодорхойлох
Хэлэх аялга, зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл нь зэрэгцүүлэн холбоход чухал үүрэгтэй байгааг эхийн жишээгээр тодруулан, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн найруулгын үүргийг тайлбарлах
Эхэд эсрэг ба ойролцоо утгатай зэрэгцсэн нийлмэл үгийг сонгосон учрыг тайлбарлаж, найруулгын утга, үүргийг тодорхойлох
Бичих чадвар
Сонин содон үг хэллэг, тэмдэг нэр, мэдрэмж сэтгэгдэл оруулан, гадаад дотоод шинжийг тоочин дүрсэлж хөрөг бичих
Хэлц, уран дүрслэл, дүрслэх ба дуурайх үг ашиглан үйлийн хувирал өөрчлөлтийг тоочин дүрсэлж аян замын тэмдэглэл бичих
Тооны нэр, баримт нотолгоо, жишээ ашиглан танилцуулга, илтгэх хуудсыг тоочин бичих
Өөрийн болон бусдын зохиосон эхийн найруулгыг судалж, үг буруу хэлбэржүүлсэн, оновчгүй сонгосон зэрэг алдааг таньж, сайжруулах
Үгийн бүтцийг задлан ялгаж, бүтээврийн нийлцийг зөв бичих
СОНСОХ - ЯРИХ чадвар
Сургууль, анги хамт олны өмнө тулгамдсан асуудлаас сонгон, баримт мэдээллийг судалж, чухлыг сонгон, санаа бодлоо илэрхийлж ярих
Тулгамдсан асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийхдээ баталж нотолж, дэмжиж, үгүйсгэж ярих