COURSES DETAILS
Мэдээллийн Технологи 8
Идэржаргал Ганхуяг
Grade-8
Тайлбар
Мэдээлэл боловсруулах өргөн хэрэглээний технологийг зөв зохистой, ёс зүйтэйгээр хэрэгцээндээ нийцүүлэн оновчтой сонгон ашиглаж мэдээлэл боловсруулах, асуудап шийдвэрлэх, бусадтай хамтран эзэмшиж сурах нь 21 дүгээр зууны иргэдэд ихээхэн чухал билээ. Сурагч танд мэдлэг, чадварыг эзэмшихэд энэхүү хичээл тусапна гэдэгт итгэлтэй байна.
Мэдээллийн технологийн үндсэн ойлголт бүлгийн хүрээнд:
• Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөн гүйцэтгэх, хялбар мэдээллэн (математик) загварыг объектын шинж чанарт үндэслэн байгуулах;
• Олон программын орчны онцлогийг ойлгох, компьютерын техник болон программ хангамжийн үзүүлэлтийг тодорхойлох, компьютер, программ хангамжийг хэрэгцээндээ тохируулан сонгох;
• Тавьсан зорилгодоо хүрэх, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны үйлдлийн дарааплыг оновчтой тодорхойлж, үр дүнг тооцоолох.
Мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ бүлгийн хүрээнд:
• Мэдээллийн технологи болон бусад хичээлээр гүйцэтгэсэн бичил судалгааны ажлынхаа үр дүнг тохиромжтой технологи сонгон боловсруулах;
• Гэрэл зургийг дижитап зураг болгож засварлах, өнгийн зохицол ашиглан зургийг зохиомжлон зурах, боловсруулах;
• Танилцуулгыг бэлтгэх үе шатны дагуу оновчтой төлөвлөдөг, шаардлагатай тохиргоог агуулгад нийцүүлэн хийж боловсруулах, танилцуулах;
• Асуудлыг шийдвэрлэхэд хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийг ашиглах, хялбар тооцоолол бүхий судалгаа хийж, тайлан гаргах;
• Мэдээллийг хамтран эзэмших, нийгмийн сүлжээг ёс зүйтэй, аюулгүй, зөв ашиглах, ёс зүйн дүрмийгдаган мөрдөх.
Бүлэг бүрийг хичээнгүйлэн судапж, түүний хүрээний мэдлэг, чадварыг эзэмших нь мэдээллийн нийгмийн боловсролтой, ёс зүйтэй гишүүн болон төлөвшихөд ихээхэн чухап. Иймээс сурагч та уг хичээлийг судлахдаа:
Компьютер, мэдээллийн технологи ашиглан аливаа асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулахдаа төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу үр бүтээлтэй ажиллах; Хэрэгцээт мэдээллээ боловсруулахдаа мэдээллийн технологийг зөв сонгон ашиглах; Компьютер, мэдээллийн технологийг ёс зүйтэй, соёлтойгоор бие даан болон хамтран ашиглах арга барилд сурапцахад анхаараарай.
Course Content
Объектын мэдээллэн загвар | |
Мэдээллэн загварыг дүрслэх аргууд | |
Загвар байгуулах үе шатууд | |
Математик загвар байгуулцгаая |
Програм хангамжийн ангилал | |
Техник хангамж, түүний үзүүлэлт | |
Программ шинээр суулгах | |
Файл шахах, задлах | |
Олон програмын орчин |
Шугаман үйлдлийн дараалал | |
Салаалсан алгоритм |
Бэлэн загвар | |
Бичвэрийн бэлэн загварын хэлбэржүүлэлт | |
Баримтад объект оруулах |
Давтамжтай зураг зурах, зураг эвлүүлэх, засварлах | |
Гэрэл зургийг дижитал болгоцгооё | |
Зургийн төрөл |
Танилцуулга бэлтгэх үе шатууд | |
Танилцуулгын загвар бүтээх |
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийн үндсэн ойлголт | |
Цахим хүснэгт ба өгөгдлийн хэлбэржүүлэлт | |
Цахим хүснэгтэд тооцоолол хийх технологи |
Мэдээллийг хамтран эзэзмших | |
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй |