COURSES DETAILS
Мэдээллийн Технологи 6
Идэржаргал Ганхуяг
Grade 6
Тайлбар
XXI зууны иргэний чухал нэгэн чадвар бол компьютер, мэдээллийн технологийн дэвшилтэт талуудыг хэрэгцээндээ тохируулан зүй зохистой хэрэглэж сурах явдал билээ. Ингэснээр мэдээллийн нийгэмд хөл нийлүүлэн амжилттай сурч амьдрах боломж та бүхний өмнө нээгдэх болно. Мэдээллийн технологийн мэдлэг, чадварт суралцах, түүнийгээ өдөр тутмын амьдрал, хичээл сургалтад хэрэглэх, мэдээллийн технологи ашиглан аливаа мэдээллийг боловсруулах, мэдээллийн нийгмийн ёс зүйд суралцан хэвшүүлэх, цахим ертөнцийн аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах, бүтээлч, үндэсний өв уламжлалаа дээдэлдэг иргэн болон төлөвшихөд чиглүүлдэг.
Мэдээллийн технологийн үндсэн ойлголт бүлгийн хүрээнд:
• Мэдээллийн технологийн үндэс болсон мэдээлэл, түүнийг дүрслэх хэлбэр, объект, загвар, түүний төрөлтэй танилцах;
• Мэдээлэл боловсруулах үндсэн хэрэгсэл болох компьютерийн үндсэн иж бүрдэл. тэдгээрийн үүрэг зориулалт, хэрэглээг мэдэж, компьютерийн программын нийтлэг хэрэгслийг таньж, хялбар программын хэрэглээнд суралцах.
Мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ бүлгийн хүрээнд:
• Баримт бичиг боловсруулах технологийн үндсийг ойлгож, бичвэр мэдээлэл боловсруулах соёл, хэрэглээний үндсийг эзэмших;
• Зураг боловсруулах технологийн үндсийг ойлгож, зурган мэдээлэл боловсруулах мэдлэг, чадварт суралцах:
• Цахим харилцаа, интернет технологийн үндсийг ойлгож, цахим мэдээлэл, интернет технологийн соёлтой, ёс зүйтэй хэрэглээнд суралцан. мэдээллийн нийгмийн гишүүн байхуйн үндсийг эзэмших,
Бүлэг бүрийг хичээнгүйлэн судалж, түүний хүрээний мэдлэг, чадварыг эзэмших нь мэдээллийн нийгмийн боловсролтой, ёс зүйтэй гишүүн болон төлөвшихөд ихээхэн чухал. Тиймээс сурагч та уг хичээлийг судлахдаа:
• Компьютер, мэдээллийн технологи ашиглан аливаа асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулахдаа төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу үр бүтээлтэй ажилладаг;
• Хэрэгцээт мэдээллээ боловсруулахдаа мэдээллийн технологи, хэрэгслийг зөв сонгон ашигладаг;
• Компьютер, мэдээллийн технологийг ёс зүйтэй, соёлтойгоор бие даан болон хамтран хэрэглэх. эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлагаа технологи ашиглан бусадтай хуваалцах арга барилд суралцахад анхаараарай.
Course Content
Мэдээлэл гэж юу вэ? | |
Мэдээлэл гэж юу вэ? /Quiz/ | |
Мэдээллийг дүрслэх хэлбэрүүд | |
Биднийг хүрээлэн буй орчны объектууд | |
Загвар |
Компьютер мэдээлэл боловсруулах хэрэгсэл болох нь | |
Оруулах төхөөрөмж, Гар, хулганатай ажиллах нь | |
Үйлдлийн системийн ажиллах орчин | |
Программын график интерфэйс | |
Хэрэглээний хялбар программууд | |
Компьютерийн хэрэглээний энгийн дүрэм |
Компьютер бичвэр мэдээллийг хэрхэн ойлгодог вэ? | |
Гарын хурууны зөв байрлалаар бичих технологи | |
Бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх | |
Бичвэр мэдээллийг зэрэгцүүлэх |
Зураг боловсруулдаг программ | |
Зураг зурах арга, технологи | |
Зурагтай ажиллах | |
Зургийн зохиомж хийх |
Интернет, түүний хэрэгцээ шаардлага | |
Веб хөтөч программ, веб мэдээлэл | |
Интернет орчинд ажиллах соёл | |
Интернетийн үйлчилгээ, хэрэглээ |