COURSES DETAILS
BIOLOGY CHECKPOINT 1
Мөнхтуяа Дүгэрсүрэн
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Тайлбар
VI ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэн судлах арга барилаа хөгжүүлнэ.
Ш6.1. Шинжлэх ухааны санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх
а) Өмнөх туршлага, ажиглалтад тулгуурлан асуулт асуух, баримт нотолгоо, тайлбарын ач холбогдлын тухай ярих чадвартай байх
б) Юу болох талаар бодож, өмнөх мэдлэг ойлголт, зарим баримт нотолгоонд тулгуурлан таамаглах
в) Шинжлэн судалж болох бодит асуудлыг дэвшүүлэх
Ш6.2. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх
а) Шалгаж болох шинэ санаа, таамаглал дэвшүүлж, түүнийг баримт нотолгоотой харьцуулж нягтлах
б) Хянах, өөрчлөх, ажиглах хэмжигдэхүүнийг тодорхойлон сорил, туршилт, судалгаа шинжилгээний ажлаа төлөвлөх
в) Өмнөх шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн таамаглалаа сайжруулах, хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалжуудыг сонгож, хэрхэн хэрэглэхээ шийдэх
г) Цуглуулах шаардлагатай баримт нотолгоог тогтоох, оновчтой арга, тохиромжтой багаж төхөөрөмжүүдийг зөв сонгох, зөв, бусдын эрүүл мэндэд аюулгүйгээр хэрэглэх
Ш6.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх
а) Хэмжигдэхүүнийг ашиглан хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийх
б) Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан диаграммаар илэрхийлэх
в) Анхдагч эх сурвалжаас мэдээллийг ашиглах, илэрхийлэх Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах
а) Сорил туршилт, шинжлэн судлах ажлын үр дүнд үндэслэн таамаглалдаа тайлбар хийх, дүгнэлт гаргах
б) Зураг, бичвэр, баганан диаграмм, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтлоос, алдаатай үр дүнг ялган таних
в) Зураг, бичвэр, баганан диаграмм, бүдүүвч, хүснэгт хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах
г) Гарсан дүгнэлтийг янз бүрийн аргаар илэрхийлэн үзүүлэх, бусдад тайлбарлах,
цаашид сайжруулах талаар эргэцүүлэх