COURSES DETAILS
NEW ERA BRAND SHOP
Оюунчимэг Энхбаяр
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ: “NEW ERA BRAND SHOP”
Бизнес эрхлэх талаар анхан шатны мэдлэг эзэмших
ЗОРИЛГО: Сурагчдад бизнесийн төлөвлөгөө гаргах, данс тооцоо хөтлөх, зах зээлийн судалгаа хийх мэдлэг эзэмшүүлэх
ХАМРАХ ХҮРЭЭ: 8-12-р анги 20 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Даваа гараг бүрийн 16:00 – 16:40 цагт ХХ тоот анги
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Идэвх, оролцоотой байх
· Багаар ажиллах чадвартай байх
ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД:
· Энгийн бизнес төлөвлөгөө гаргаж сурах
· Асуулгын үр дүнд анализ хийх
· Эрсдэл тооцоолох
· Дүгнэлт хийх
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
· Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох ажиглалт хийх, асуулга боловсруулах, зах зээлийн судалгаа хийх
· New Era Brand Shop- д борлуулагдаж болох бүтээгдэхүүн багаараа санал болгох
· Бүтээгдэхүүний ашиг, эрсдэлийг тооцоолсон бизнес төлөвлөгөө эцэслэн гаргах
· “School Fair 2020” зохион байгуулах
ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах |
1 |
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох o Шинэ санаа – баг бүр зах зээлд эрэлттэй шинэ санаа эрэлхийлэх o Шинэ бүтээгдэхүүнийхээ эрэлтийг зах зээлийн судалгаагаар тандан судлах o Судалгааны үр дүнд анализ хийх, боловсруулах |
10-11 сар |
Багш, клубын гишүүд |
2 |
Бизнес төлөвлөөгөөтэй танилцах o Боловсруулах арга, хэлбэр, зориулалт o Бусад байгууллагуудын бизнес төлөвлөгөөтэй танилцах o Баг бүр бизнес төлөвлөгөө боловсруулах, эцэслэх, танилцуулах o “School Fair 2020” зохион байгуулах |
12 сар |
|
3 |
Зах зээл дээр турших o Сонгогдсон бараа, үйлчилгээг зах зээл дээр турших o Бизнесийн байгууллагын бусад салбар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцах (санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц) |
12-4 сар |
|
4 |
Төслийн тайлан, танилцуулгыг бэлдэх |
5 сар |
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ: БИЗНЕС СУДЛАЛЫН БАГШ Э. ОЮУНЧИМЭГ