COURSES DETAILS
ЭКО-БАТАРЕЙ
Сарантуяа Батчулуун
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛ АШИГЛАН ЭКО-БАТАРЕЙ БҮТЭЭХ
ЗОРИЛГО: Гарын доорхи, хаягдал материал ашиглан ногоон химийн зарчимд нийцсэн, энгийн технологи бүхий эко-батарей бүтээх, турших
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12- р ангийн 10-15 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Мягмар гараг бүрийн 16:00-16:40 цагт 305 тоот
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Ø Багаар болон бие даан ажиллах чадвартай
Ø Судалгаа шинжилгээ, туршилт хийх сонирхолтой
Ø Тууштай
Ø Өгсөн даалгаврыг цаг тухайн үед нь биелүүлдэг байх
Ø Цаг баримтладаг, хариуцлагатай байх
СУРАГЧДЫН ЭЗЭМШИХ ЧАДВАР:
· Судалгаа шинжилгээ хийх аргазүйд суралцана
· Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх
· Онолын мэдлэгээ практикт ашиглаж сурна
· Гарын доорх, хаягдал материал ашиглан эко батарей бүтээх чадвартай болно.
· Аливаа асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг болно.
СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:
· Проектор, дэлгэц
· Ном сурах бичиг
· Интернет
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
Төсөлт хичээлийн үйл ажиллагааны танилцуулга, үйл ажиллагааны дараалал, төлөвлөгөө боловсруулах, хайлт хийх сэдвийн жагсаалт гаргах, багийн дотоод зохион байгуулалтаа хийх |
11 сарын эхний долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
2 |
Судалгааны ажлын ерөнхий загвар гаргах, танилцуулах |
11сарын хоёр дахь долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
3 |
Судалгааны ажлын хүрээнд шаардлагатай онолын мэдлэгийн жагсаалт гаргах, мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах |
11сарын гурав дахь долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
4 |
Батарейны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг судлах, энэ чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээлүүдийг хайж, уншиж судлах, танилцуулах |
11сарын дөрөв дэх долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
5 |
Ногоон хими, ногоон химийн зарчимын талаар нэгдсэн ойлголттой болох |
12 сарын эхний долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
6 |
Эко-батарей бүтээх материалын судалгаа хийх |
12 сарын хоёр дахь долоо хоног |
|
7 |
Ногоон химийн зарчимд нийцсэн, энергийн үр ашиг боломжит хэмжээнд өндөр байхуйцаар электрод, тусгаарлагч, электролитийн хослолыг сонгох |
2 сарын эхний долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
8 |
Эко-батарей бүтээх технологийн загвар боловсруулах |
2 сарын хоёр дахь долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
9 |
Загварын дагуу батарейг угсарч, турших |
2 сарын гурав дахь долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
10 |
Мэдээлэл, үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг дахин туршиж, сайжруулах, эцсийн байдлаар боловсруулалт хийх |
2 сарын дөрөв дэх долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
11 |
Судалгааны ажлын тайлан боловсруулах |
3 сарын эхний долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
12 |
Гарын авлага хэвлүүлэх |
3 сарын 2, 3 дахь долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
13 |
Үзэсгэлэн гаргах |
3 сарын сүүлийн долоо хоног |
Б.Сарантуяа, сурагчид |
ХҮРЭХ ҮР ДҮН:
1. Сурагчид эрэл хайгуул хийж, судалгааныхаа үр дүнд өөрсдийн гараар бүтээсэн эко батарейны хэд хэдэн хувилбартай болсон байна.
2. Хаягдал батарей (хуруу зай) ашиглан батарейны хог хаягдал хийх хогийн савтай болсон байна.
3. Хог хаягдлыг ангилан ялгадаг болсон байна
4. Гарын доорх, хаягдал материал ашиглан хийсэн эко батарей, судалгааны ажил, түүний хүрээнд хийсэн ажлаараа үзэсгэлэн гаргах
5. Судалгааны ажлаараа эрдэм шинжилгээний хуралд оролцох
6. Гарын доорх, хаягдал материал ашиглан эко батарей хийх аргачлал бүхий гарын авлага хийх, хэвлүүлэх
Төсөл удирдсан химийн багш: . . . . . . . . . . . .Б.Сарантуяа