Архив

© ШИНЭ ЭРИН СУРГУУЛЬ

Холбоо барих утас: +976 77228484

Шинэ Эрин сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Шинэ эрин сургуульд суралцах хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан сурагчид сонгон шалгаруулалтад оролцож болно.

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2018-2019 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх
V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
Бүртгүүлэхдээ авчрах материалууд
  1. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийнх нь гаргасан хүсэлт
  2. Тухайн сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
  3. Сурагчийн хувийн хэрэг эх хувиараа /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
  4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
  5. Бүртгэлийн хураамж болох 25,000 төгрөгийг Төрийн сангийн 100900015436 тоот дансанд тушаасан баримт /Дансны нэр нь Шинэ Эрин лаборатори сургууль/

Бүртгэл

2018 оны 6 дугаар сарын 08-наас 15-ныг дуустал 9.00-өөс 18.00 цагийн хооронд Шинэ Эрин сургуулийн 109 тоот өрөөнд бүртгэнэ

Элсэлтийн шалгалтад оролцогчдын анхаарах зүйлс:
  1. Шалгуулагч шалгалт өгөх газар, хуваарилагдсан ангийн мэдээллээ 2018 оны 6-р сарын 17-ны өглөө 10 цагаас эхлэн www.newera.edu.mn/room хаягаар өөрийн бүртгэлийн дугаар/candidate number/ болоод бүртгүүлсэн гар утасныхаа/telephone number/ дугаарыг ашиглан мэдэж авна. Мөн шалгалтын өдрийн өглөө бүртгэлийн ажилтнуудаас хаана, аль ангид хуваарилагдсанаа лавлаж болно.
  2. Шалгалт 2018 оны 6-р сарын 18-ны 11.00 цагт эхлэнэ. Шалгуулагч нь шалгалт эхлэх цагаас 40 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна. Шалгалтад бүртгэлийн хуудсаа/statement of entry/ заавал авчирна.
  3. Шалгалтын танхимд бүртгэлийн хуудсаас өөр зүйлс авч орохыг зөвшөөрөхгүй/Ноорог цаас, балыг шалгалтыг зохион байгуулж буй газар өгнө/.
  4. Шалгалт эхэлснээс хойш шалгалтын танхимд орох болон гарахыг хориглоно.
  5. Хариултын хуудас нэг удаа олгогдоно/дахиж өгөх боломжгүй/.
  6. Шалгалтын явцад хянагч багшийн зааварчилгааны дагуу ажиллана.
  7. Шалгуулагч нь тодруулах зүйлс гарвал гараа өргөж хянагч багшаас асууж болно.
  8. Шалгалтын явцад доорх зүйлсийг хатуу хориглоно.
  • Өөр сурагчийн нэрээр шалгалт өгөхийг оролдох

Биедээ зөвшөөрөлгүй ямар нэгэн цаас, материал, өөрт давуу тал үүсгэж болохуйц электрон төхөөрөмж болон гар утас, тооны машин авч орох

Шалгалт өгч буй сурагчид бусдын материалыг харах, хоорондоо ярих, хөндлөн суух, илүү үйлдэл хөдөлгөөн хийх, бусдад саад болох

  1. Шалгалтын өрөөнөөс гарахдаа шалгалтын материал, хариултын хуудас, ноорог цаасыг ширээн дээр үлдээнэ.
  2. Шалгуулагч нь шалгалтын дэг зөрчсөн, хориглох зүйлсийг хэрэглэсэн болон хэрэглэхийг завдсан тохиолдолд шалгалтын үнэлгээг тооцохгүй.
  3. Шалгалтын дүнг 2018 оны 6 дугаар сарын 18-ны орой 20 цагаас www.newera.edu.mn/2018 цахим хуудсаар мэдээлэх бөгөөд шалгуулагч та өөрийн бүртгэлийн дугаар болон бүртгүүлэхдээ бичүүлсэн утасны дугаараа ашиглан шалгалтын оноогоо үзээрэй!
Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой монгол хүүхдийг бид төлөвшүүлнэ.