COURSES DETAILS
СОНИРХОЛТОЙ ТООЦООЛОЛ
Ариунгэрэл Бямбаа
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“СОНИРХОЛТОЙ ТООЦООЛОЛ” клуб
ЗОРИЛГО:
Сурагчдыг мэдээлэл цуглуулах, мэдээллээ боловсруулах буюу
статистик тооцоолол хийж дүн шинжилгээ хийх чадварт сургах ба сурагчдын
бүтээлчээр сэтгэх болон багаар ажиллах чадварт сургана.
ХАМРАХ ХҮРЭЭ:
10-12-р ангийн 15 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:
Даваа гариг бүрийн 15:30-16:30 цагт 109 тоот
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Судалгаа хийх арга барилд суралцаж олон улсын
статистикийн хичээлд үзэж байгаа математикийн агуулгыг ашиглан мэдээлэл
боловсруулж, дүн шинжилгээ хийх, өөрийн судалгааны үр дүнг бусдад илэрхийлж
чаддаг болох.
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
Төсөлт хичээлийн зорилго болон үйл ажиллагааны танилцуулга, төслийн хугацаанд гүйцэтгэх ажлыг тодорхойлох, хэлж өгөх |
I долоо хоног |
Б.Ариунгэрэл |
2 |
Төвийн хандалтат хэмжигдэхүүн болон тархалтыг хэмжих хэмжигдэхүүнийг ойлгох, хэрэглэх |
II долоо хоног |
Б.Ариунгэрэл, I баг |
3 |
Тоон мэдээллийг дүрслэх аргуудтай танилцах, түүнийг ашиглах, диаграмм уншиж ойлгох |
III долоо хоног |
Б.Ариунгэрэл II баг |
4 |
Өгөгдсөн судалгаан дээр статистик хэмжигдэхүүнүүд ямар үүрэг гүйцэтгэж, ямар утгыг илэрхийлж байгааг ойлгох, судалгаан дээр анализ хийх |
IV долоо хоног |
Б.Ариунгэрэл III баг |
5 |
Өөрсдийн сонирхож байгаа сэдвээр судалгаа хийж, статистик тооцоолол хийн дүн шинжилгээ хийх |
V, VI долоо хоног |
Б.Ариунгэрэл Багууд |
6 |
Багууд өөрсдийн хийсэн судалгааг бусдад танилцуулж, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийх |
VII, VIII, IX долоо хоног |
Б.Ариунгэрэл Багууд |
ТӨСӨЛ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ БАГШ: Математикийн багш Б.Ариунгэрэл