COURSES DETAILS
ВОЛЕЙБОЛ
Батбаяр Даваахүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР: ВОЛЕЙБОЛ
ЗОРИЛГО: Тус хөтөлбөрийг сонгосон сурагчид нь техникийн болон тоглолтын арга барил эзэмшиж, тоглолтын ур чадвараа ахиулах, тэмцээн уралдаанд тогтмол оролцох. Биеийн тамирын олон улсын IGCSE түвшний шалгалтыг амжилттай өгөх
ХУГАЦАА: 2020 оны 11 сар - 2021 оны 06 сар
Жич: Зуны сургалт хөтөлбөрийг насны ангиллаар зохион байгуулна.
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 15 сурагч, 9-12 ангийн 40 сурагч хамрагдана. Нийт 55 сурагч хамрагдана.
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Мягмар 17.00-19.00, Пүрэв 15:15-17:00, Пүрэв гараг 17.00-19.00 цагийн хооронд хичээллэнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Биеийн тамирын IGCSE хөтөлбөрийг сонгож судлах сурагч байна
· Хувийн зохион байгуулалтаа маш сайн зохицуулах
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Бие дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
· Харилцаа, соёлын зөв хандлагатай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ТЕХНИКИЙН ЧАДВАРУУД:
· Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
· Сунгалтын дасгалууд
· Дуураймал дасгалууд
· Сорил
· Довтолгооны бөмбөг хүлээн авах
· Давуулалтын бөмбөг хүлээн авах
· Дээрээс дамжуулалт
· Доороос дамжуулалт
· Шилжилтээс дамжуулалт
· 2,3,4-р бүсийн довтолгоо
· Ганцаарчилсан хаалт
· Ганцаарчилсан хамгаалалт
· Багаар хамгаалалт
· Хаалтын эсрэг хамгаалалт
· Довтолгооны эсрэг хамгаалалт
· Уналттай хамгаалалт
· Хаалтын эсрэг хамгаалалт
· Эгц дээрээс давуулалт
· Хажуу доороос давуулалт
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Явцын үзүүлэлт, анализ хийж сурагчид түвшингээ тогтоож сурах
· Сорил судалгаа хийж , график гаргаж чадварт суралцах
· Багш сурагчдын ур чадварын ахицыг бичлэгээр тогтмол харуулж байх
· Багаар ажиллах
· Биеийн тамирын олон улсын шалгалтын онолын суурь ойлголт өгөх, олон улсын нэршлийг нэрлэж, гүйцэтгэдэг болох
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Хичээллэсэн сурагчид нь Physical education-0413 кодтой олон улсын биеийн тамирын IGCSE түвшний шалгалтыг волейболын төрлөөр амжилттай өгөх
· Суралцагч нь волейболын спортын тоглолтын дүрмийн мэдлэгтэй болох
· Техникийн элементүүдийг зөв хийдэг болох
· Тоглолтын арга барилд суралцах, талбайн мэдрэмжтэй болох
· Биеийн хөгжлийн дасгалыг тогтмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх
· Дүүрэг, хот, улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцох
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ:
ШИНЭ ЭРИН СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ Д.БАТБАЯР
ХҮҮХДИЙН ВОЛЕЙБОЛЫН АКАДЕМИЙН БАГШ Р.ТАМИРАА
ХҮҮХДИЙН ВОЛЕЙБОЛЫН АКАДЕМИЙН БАГШ С.МӨНХСАЙХАН