COURSES DETAILS
Уран зохиол 7
Туул Цэрэн
Grade-7
Тайлбар
Хичээлийн танилцуулга
Анги – 7
Хичээл – Уран зохиол
Судлах цаг – 7 хоногт 2 цагаар
Зорилго: Уран зохиолын хичээлийн талаарх тодорхой онол хэл зүйн мэдлэг чадвартай, аман болон бичгийн хэлээр зөв харилцах чадварыг эзэмшсэн байх
Зорилт: 1. Үгийн сан, хэл зүйн талын мэдлэгтэй, уран зохиолын мэдлэгээ хэрэглэх чадвартай болох
2. Унших, бичих, ярих, сонсох харилцааны чадвараа хөгжүүлэх, мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хэрэглэх чадвар эзэмших
Агуулга: 4 бүлэг сэдэвтэй.
1. Монгол аман зохиол –магтаал, түүхэн домог
2. Монголын уран зохиол-туурь, өгүүллэг
3. Яруу найраг-сургаалын шүлэг, уянгын шүлэг, найраглал
4. Гадаадын уран зохиол-Дорнын, өрнийн уран зохиол
Унших чадвар
v Монгол аман зохиол –магтаал, түүхэн домог
v Монголын уран зохиол-туурь, өгүүллэг
v Яруу найраг-сургаалын шүлэг, уянгын шүлэг, найраглал
v Гадаадын уран зохиол-Дорнын, өрнийн уран зохиол
Эдгээр төрөл зүйлийн эх зохиолуудыг бие дааж уншиж судлах хэрэгтэй. Уншихдаа 7-р ангийн уран зохиолын сурах бичиг болон википедия, You Tube ашиглах, бичлэг үзэж, сонсож судална.
Уншсан зохиолын тэмдэглэл хөтлөх, зохиолын хэл найруулгыг задлан шинжилж сурах юм. Зохиолын хэл найруулгыг задлахдаа:
Ø Өгүүлэгдэхүүн бүтэц задлан шинжилж, тохирох жишээ баримтыг эх зохиолоос олж, тайлан тайлбарлаж сурах хэрэгтэй.
- Эхлэл-үйл явдлын эхлэл хэсэг
- Зангилаа – хурц зөрчил үүсэх
- Өрнөл-үйл явдлын өрнөл, гол хэсэг
- Туйл – үйл явдлын зөрчил хурцдах
- Тайлал-үйл явдлын зөрчил тайлагдаж төгсөх
Ø Дүр
- Гадаад байдал – зүс царай, хувцас, үйлдэл хөдөлгөөн, бие
- Дотоод байдал –ааш зан, давтагдашгүй өвөрмөц онцлог гэх мэт
- Дүрийн зорилго, үзэл бодол, үг яриа, үйлдэл, зорилгын биелэлт
Ø Орчин
- Үйл явдал болж өрнөсөн газар орон
- Үйл явдал болсон цаг хугацаа
- Орчин нөхцөл, уур амьсгал, цаг улирал, нийгмийн байдал гэх мэт
Ø Хэл, уран сайхан
- Дүрийн болон орчны дүрслэл
- Уран дүрслэл, дүрслэх хэрэглүүр
- Хэлц үг байгаа эсэх
- Сонин содон, өвөрмөц үг хэллэг, үг сонголт
Ø Сэдэв ба гол санааг тодорхойлох
Бичихдээ эх зохиолын хэл найруулгыг дуурайх болон дүрслэлтэй, уран дүрслэлтэй бичиж сурах хэрэгтэй. Мөн ярихдаа эх зохиолын сонгодог жишээ баримтыг эш үндэс болгон ярьж сурах шаардлагтайг анхаарна уу.
Мөн зохиолын далд утга, сургамж ухаарал, мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодол, үнэлэлт дүгнэлт зэргийг зохиолын жишээгээр батлан тайлбарлаж суралцах хэрэгтэй.
Яруу найргийн зохиолыг задлан шинжлэхдээ
Ø Орчин
- Үйл явдал болж өрнөсөн газар орон
- Үйл явдал болсон цаг хугацаа
- Орчин нөхцөл, уур амьсгал, цаг улирал, нийгмийн байдал гэх мэт
Ø Хэл, уран сайхан
- Дүрийн болон орчны дүрслэл
- Уран дүрслэл, дүрслэх хэрэглүүр
- Хэлц үг байгаа эсэх
- Сонин содон, өвөрмөц үг хэллэг, үг сонголт
Ø Сэдэв ба гол санааг тодорхойлох
Задлан шинжлэхүй
- Шүлгийн мөр-шад, бадаг, бадаг тус бүрийн гол санааг тодорхойлох
- Давтах маяг хэрэглэсэн эсэх
- Шүлгийн холболт – толгой холбох, сүүл холбох
- Айзам хэмнэл буюу шүлгийн шадын үгийн тоог тэнцүүлж тэгшлэх ба үеийн тоо ойролцоо, тэнцүү байгаа эсэхийг задлан шинжилнэ.
Мөн зохиолын далд утга, сургамж ухаарал, мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодол, үнэлэлт дүгнэлт зэргийг зохиолын жишээгээр батлан тайлбарлаж сураарай.
Бие дааж судлан, суралцах явцдаа анхаарах зүйл
- Эх зохиолыг бие дааж уншиж судлах зайлшгүй шаардлагатайг анхаарна уу
- Зохиолын дүрслэл, уран дүрслэлийг олж, зохион найруулж бичихдээ дүрслэх болон дүрслэх хэрэглүүрийг ашиглаж бичиж сурах хэрэгтэй
- Эх зохиолтой холбогдох бичлэгийг үзэх, сонсох
- Ярихдаа зохиолын жишээ баримтыг эш татах, дүрсэлж ярих, уран дүрслэл ашиглан ярьж сурах хэрэгтэй.
Course Content
дүрслэх хэрэглүүр |
зохиолоос төрсөн сэтгэгдэл |
Миний нутаг шүлэг |