COURSES DETAILS
Бүтээлч уншлагын клуб
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “БҮТЭЭЛЧ УНШЛАГЫН КЛУБ ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХИЧЭЭЛИЙН НЭР: “ БҮТЭЭЛЧ УНШЛАГА “ клуб
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: МХУЗ-ын багш Г.Болормаа
ХАМРАХ ХҮРЭЭ: дунд анги (6-8 ), ахлах анги ( 9-12 ) 20-25 сурагч
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ø Ном унших хүсэл сонирхолтой, дадал хэвшилтэй болгох
Ø Унших, бичих, ярих- сонсох буюу амаар болон бичгээр харилцах чадвараа хөгжүүлэх
Ø Мэдээллийг боловсруулан ярих, бичих үйлдээ бүтээлчээр хэрэглэх
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Ø Ном унших хүсэл сонирхолтой байх
Ø Бүтээлч хандлагатай, хариуцлагатай байх
ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
Унших чадвар:
Ø Зохиолыг мэдэрч ойлгож унших
Ø Таамаглаж төсөөлөн унших, харьцуулан унших
Ø Ганцаарчлан бие даан унших
Ø Хамтран унших
Ø Уншсан зохиолын талаар эргэцүүлэх, шүүн тунгааж унших
Бичих чадвар:
Ø Мэдээллийг боловсруулан уншсан ном, зохиолын талаар мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэн дүгнэж бичих, ярих
Ø Таамаглан дэвшүүлэн төсөөлөн бичих
Ø Үндэслэлтэй бичих
Ø Тэмдэглэл хөтлөх, найруулан бичих чадварт сургах
Ярих чадвар:
Ø Мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлэх
Ø Баталж, дэмжиж, үгүйсгэж , тайлбарлаж ярих
Сонсох чадвар:
Ø Бусдыг хүлээцтэй сонсож сурах, эргэцүүлэх, шүүн тунгаах
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
Ø Ном унших хүсэл сонирхол, дадал хэвшилтэй болно.
Ø Номыг бүтээлчээр унших аргад суралцана.
Ø Уран сэтгэмжийг хөгжүүлнэ.
Ø Үгийн сан нэмэгдэж,зохион найруулж бичих чадвар сайжирна.
Ø Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран ажиллах чадвартай болно.
Ø Номын талаар сонирхолтой мэдээлэл,танилцуулга хийж сурснаар бусдад үлгэр дуурайлал болох, бусдын ном унших сэдэл,сонирхлыг төрүүлнэ.
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг бүрийн 14.30- 15.30 хүртэл № 107 тоот
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Нэмэлт тайлбар |
1. |
Клубын үйл ажиллагааны танилцуулга |
2 сар |
Г.Болормаа |
Нээлттэй өдөрлөгт клуб сурталчлах үйл ажиллагаа |
2. |
Ном сонголт болон унших арга барилын талаар ойлголт өгөх |
2 сар |
Г.Болормаа Клубын гишүүд |
Ярилцлага, санал, сэтгэгдэл |
3. |
Унших номын сонголт хийх, хэлэлцүүлэгийн аргачлал, дүрмийг танилцуулах \ 1 дэх хэлэлцүүлэгт бэлдэх \ |
2 сар |
Г.Болормаа Клубын гишүүд |
Хэлэлцүүлэг хийх талаар ойлголттой болох, хэлэлцүүлгийн асуулт бэлдэх дадлага хийх |
4. |
Номын тэмдэглэлийг сонирхолтойгоор хөтлөх аргууд |
2 сар |
Г.Болормаа
|
Номын тэмдэглэл хөтлөх төрөл бүрийн аргыг мэдэж авах ,хэрэгжүүлэх |
5. |
Номын тэмдэглэлийн үзэсгэлэн
|
3 сар |
Клубын гишүүд, бусад сурагчид |
Өөрсдийн насны онцлогт тохирсон ном ,зохиолын тэмдэглэл хөтлөх |
6. |
Номын хэлэлцүүлэг хийх
|
3 сар |
Клубын гишүүд |
Баталж, дэмжиж, үгүйсгэж ярих |
7. |
Номтой аялал |
3 сар |
Г.Болормаа Клубын гишүүд |
Улсын төв номын сангийн ховор номын тасгаар аялах, үзэсгэлэн үзэх , номын дэлгүүр, номын сангаар орж номын сонголт хийх |
8. |
Миний бичсэн анхны зохиол” богино хэмжээний зохиол бичих |
3 сар |
Г.Болормаа Клубын гишүүд |
Зохиол бичих дадлага ажил |
9. |
“ Номыг яагаад унших хэрэгтэй вэ?” 1 минутын ятгах ажиллагаа |
3 сар |
Клубын гишүүд |
Клубын гишүүн бус 1 хүүхдийг сонгон өөрийн уншсан номын талаар унших хүсэл төртөл нь ятгах . (Үр дүнг дараагийн клубын уулзалтаар тооцож ярилцана.) |
10. |
Зохиолчтой уулзалт хийх |
3 сар |
Г.Болормаа Клубын гишүүд |
Зохиолчоос сонирхсон асуултаа асууж санал бодлоо солилцох, суралцах |
11. |
Унших номын сонголт хийх, 2 дахь хэлэлцүүлэгт бэлдэх (цаасан ном, цахим хэлбэрээр) аудио, сонсдог ном |
4 сар
|
Клубын гишүүд |
Хэлэлцүүлгийн асуулт бэлдэх зөвлөгөө өгөх, дадлага хийх |
12. |
Өөрийн сонирхож уншсан номын танилцуулга хийх , мэдрэмж сэтгэдэл бичих ( зурагт хуудас, ханын самбар, хайчилбар, өөрийн зурсан зургаар , бичвэр) |
4 сар |
Клубын гишүүд |
Уншсан номын танилцуулга хийх, бусдын танилцуулгаас санаа авах, суралцах |
13. |
Номын хэлэлцүүлэг хийх
|
4 сар |
Клубын гишүүд |
Баталж, дэмжиж, үгүйсгэж ярих |
14. |
“Комик” цахим болон цаасан ном бүтээх |
4 сар
|
Клубын гишүүд |
Өөрсдийн уншсан зохиолоороо эсвэл зохиож хийнэ. |
ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ:
Ватум цаас- 6 ш \хар өнгөтэй 4, цагаан өнгөтэй 2 \
Ø Ном худалдаж авах эрх – 3 ш
Ø Өнгийн цаас- 30 ш
Ø А4 цаас 1 боодол
Ø Сургалтын цаас 10 ш
Ø Наадаг жижиг цаас – 3 ш