COURSES DETAILS
“3D printing” төсөл
Оюунчимэг Мэндбаяр
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “3D printing”ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
- ХИЧЭЭЛИЙН НЭР: Математик
- ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: М.Оюунчимэг
- ХАМРАХ ХҮРЭЭ: 9-11-р анги, 22-26 сурагч
- ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Математик болон мэдээллийн технологийн чиглэлд сонирхолтой, тууштай бүтээлч, шинэ зүйлс турших хүсэлтэй бүх сурагчид
- ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Математикийн Geogebra программыг ашиглан байгуулалт болон тооцоолол хийх замаар 3D биет дүрс хийх, дижитал загвараас хэвлэх
- ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
▪ Сурагчид 4-5 багт хуваагдан загварынхаа хэмжээг нарийн гаргах
▪ Гаргасан загвараа Geogebra программ ашиглан байгуулалт хийх.
▪ Бэлэн болсон биеэ хөрвүүлэх, хэвлэх
- ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
▪ Математикийн болоод геометрын хичээлийн мөн чанрыг ойлгох, координатын геометр, хавтгайн геометр, огторгуйн геометрын теорем, тодорхойлолтуудыг ашигласнаар тэдгээрийг ойлгож хэрэглэж сурах.
▪ Latex болон мэдээллийн технологийн чадвар сайжирна.
▪ Инженерийн чиглэлийн сонирхолтой сурагчид 3D биетийг өөрийн шинэлэг санааг хөгжүүлэхэд ашиглах боломжтой.
- ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
Долоо хоног |
Үйл ажиллагаа |
Хариуцах эзэн |
1-р долоо хоног |
Уг төслөөр хийж болох загварууд болон хэрэглэх программыг танилцуулах. Багт хуваагдах, баг бүр нэг загвар сонгож авах. |
Багш |
2-р долоо хоног |
Сонгож авсан загварынхаа хэмжээсүүдийг гаргах |
Сурагчид |
3-р долоо хоног |
3D загвар хийх программуудыг танилцуулах, Geogebra программыг ашиглах зорилго болон давуу талын тухай тайлбарлах. |
Багш |
4-р долоо хоног |
Geogebra программтай танилцах, дадлага хийх |
Сурагчид |
5-р долоо хоног |
||
6-р долоо хоног |
Geogebra программаа ашигланс байгуулалтаа хийх, загвараа бэлэн болгох |
Сурагчид |
7-р долоо хоног |
||
8-р долоо хоног |
||
9-р долоо хоног |
||
10-р долоо хоног |
Бэлтгэсэн загвараа хэвлүүлэх |
Багш, сурагчид |
11-р долоо хоног |
Төслийн тайлан бэлтгэх, видео хийх. |
Багш, сурагчид |
- ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
Сурагчийн хандлагад гарах үр дүн:
▪ Математикийн хичээлийн хэрэглээ мэдээллийн технологи болоод инженерийн бүхий л салбарт ашиглагддаг гэдгийг ойлгох, цаашид зорилготой суралцах хөшүүрэг болно.
▪ Мэдээллийн технологи болоод инженерийн чиглэлээр сонирхон судалдаг сурагчдын бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх эрмэлзэл, цаашид суралцах хүсэл нэмэгдэнэ.
Сурагчийн хандлагад гарах үр дүн:
▪ Программ хангамжтай ажиллах чадвар нэмэгдэнэ.
▪ Баг бүр 1 биет бүтээлтэй болно.
- ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Даваа гараг, 14:30-15:30 цаг
- ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ
3D загварыг хэвлэх зардал
Төсөл удирдсан багш: /М.Оюунчимэг/