ICT expo үзэсгэлэн
...

Шинэ эрин ОУ-ын сургуулийн ICT (Information & Communication Technology) хөтөлбөрийг сонгон судалж буй сурагчид, МХТ-ийн багш нарын хамт Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ICT EXPO-2020 үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Тус үзэсгэлэнд МУ-ын МХТ-ийн тэргүүлэгч 70 гаруй компани оролцсоноос гадна АНУ-ын ЭСЯ, Facebook болон Huawei компаниуд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүдээ танилцуулж байна.
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ид өрнөж буй өнөө цаг үед Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчид нь IGCSE, AS/A түвшинд ICT хөтөлбөрийг заавал сонгон судалж буй бөгөөд сурагчдын маань эзэмшвэл зохих суурь чадварын нэг нь юм.
Odoo • A picture with a caption
 
дотор Our blog