ШИНЭ ЭРИН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Odoo • Тэкст and Зураг

Монгол улсын боловсролын түүхнээ нэгэн шинэ хуудас болж, монгол улсын анхны төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулагдаж байсан цагаас хойш аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Богинохон боловч энэ хугацаанд манай сургуулийн хамт олон, тус сургуулийн суралцагч, эцэг эхчүүд, гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллагуудын хамтын хүч хөдөлмөрөөр олон улсын жишигт хүрсэн сургалт, судалгааны төв бүхий загвар сургуулийн түвшинд хүрч чадсандаа баяртай байна. 

Монгол улсын засгийн газар боловсролын чанарын шинэчлэл хийхээр зорьж буй энэ цаг үед Шинэ эрин сургууль нь олон улсын жишиг болсон хөтөлбөр, арга зүй, сургалтын технологи, менежментийг өөрийн орны онцлогт нийцүүлэн, үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан амжилттай хэрэгжүүлж байна. 

Тус сургууль анх 2010 оны 11 сарын 22-ны өдөр 40 сурагч 13 багш, 3 удирдах ажилтантайгаар хичээллэж эхэлж байсан бол өдгөө олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, орчин нөхцөл бүхий 3 сургууль болж өргөжиж, одоогоор нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь АНУ, Англи, Австрали, Япон, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНУУ, БНБУ, БНЧУ, БНЭУ, БНПУ, ОХУ, Канад, Турк, Тайвань, Сингапур, Итали  зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны шилдэг их дээд сургуулиудад, 40 орчим хувь нь МУИС, СЭЗИС, ШУТИС, АШУИС зэрэг МУ-ынхаа шилдэг их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцаж байгаа билээ.   

Коронавирусын цар тахлын улмаас бид сургуулийнхаа тэмдэглэлт ойн үйл ажиллагааг хойшлуулж, ирэх жил тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон ч дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн ажилласан багш, сурагчид, төгсөгчиддөө болон биднийг бүх цаг үед дэмжин ажилласан эцэг эхчүүд, гадаад дотоодын бүх хамтрагч байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Эрдэм номын гэгээн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.